Загвар гоо сайхны тал дээр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг хэдийн бий болгосон Ким Кардашианыг сөрөг үгээр дайрах хүмүүс цөөнгүй. Тэр бүү хэл, саяхан гуравхан настай охиныг нь шүүмжлээд авчээ.
Ким болон түүний охин Норд Вэст нарын хувцаслалт туйлын зохимжгүй хэмээн твиттер хуудсанд нь түүнийг “үзэн ядагчид” шүүмжилсэн байна.
Түүнчлэн Норд Вэст охины хувцас загварын сонголтыг Ким хийдэг үү, Норд өөрөө хувцасаа сонгодог уу хэмээн твиттерт жиргээчид асуухад бид түүнд зориулж бэлдсэн хувцасаас охин маань сонгон хувцасладаг хэмээн хариулжээ.
Түүнчлэн твиттерт өөр рүү нь дайрсан хүмүүст хандаж ийн хэлсэн байна. –Амьдрал бол баялаг шүү дээ, бусдыг үзэн ядаж байхаар өөрийгөө ойр дотныхондоо цаг гаргаж хайрлаарай. Бүх хүмүүсийг бурхан ивээг хэмээжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ