Дуучин А.Түмэн-Өлзий нөхөртэйгөө анх хэрхэн танилцсан тухайгаа нэгэн нэвтрүүлэгт орохдоо ярьсан юм. Тодруулбал, Швейцарь, Шведэд найман жил амьдарсан эл залуу фэйсбүүкээс дуучин бүсгүйн зургийг анх харсан гэнэ. “Дуучин гэдгийг нь мэдээгүй ч урлагийн хүн болов уу гэсэн ямар нэгэн мэдрэмж төрсөн. Сайхан бүсгүй юм даа, ойр дотно танилцах юмсан гэсэн бодлоор харилцаж, яваандаа түүнийг бүжигчин байх гэж боддог боллоо. Гэтэл биш байж” хэмээн нөхөр нь ярьсан бол А.Түмэн-Өлзий танилцах хүсэлт илгээсэн үл таних залуугийн зургийг хараад сэтгэл татагдсан бөгөөд “Үнэхээр сайхан залуу юм. Миний заяаны хань иймэрхүү л хүн байгаа болов уу” хэмээн бодсон гэнэ. Түүгээр ч зогсохгүй, цаад залуу нь түүнийг дуучин гэдгийг мэдэхгүй явааг гадарласан ч хэсэг хугацаанд үнэнийг нуухаар шийдсэн гэдэг.
Улмаар хосуудын харилцаа гүнзгийрч, зөвхөн фэйсбүүкээр дамжуулан харилцах бус уулзаж учрах төлөвлөгөө гарган албан ёсоор танилцсан гэнэ шүү. Өдгөө хосууд хөөрхөн охины аав ээж болцгоосон юм.
Улмаар хосуудын харилцаа гүнзгийрч, зөвхөн фэйсбүүкээр дамжуулан харилцах бус уулзаж учрах төлөвлөгөө гарган албан ёсоор танилцсан гэнэ шүү. Өдгөө хосууд хөөрхөн охины аав ээж болцгоосон юм.
Эх сурвалж http://www.info.mn