Ажил хэрэгч хүмүүсийн шинэ өглөөг кофегүйгээр төсөөлөхийн аргагүй. Нэг үеэ бодвол Монголд кофений газрууд олширсон ч гэлээ замын түгжрэлээс мултран, кофе авахаар дугаарлана гэдэг бараг л бүтэшгүй санаа. Тэгвэл АНУ-д нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрсэн нь ажил хэрэгч хүмүүсийн магнайг тэнийлгэж байна. “Handpresso” (“Carpresso” гэж бас бий) нэртэй шинэ бүтээг дэхүүн гарсан нь USB холбогчтой, машины кофе буцалгагч юм.
Та уг кофе буцалгагчийг МР-нийхээ залгуурт холбон, зориулалтын хэсэгт кофе болон сүү, усаа тааруулж хийгээд, ердөө нэг минутын дараа кофе бэлэн болно. Үүнийг замын цагдаагийнхан ихэд таашааж байгаа бөгөөд учир нь өглөө гэлтгүй, оройн цагаар ядарсан, нойрмоглосон үед машин дотроо аяга кофе уух нь хоромхон зуур жолоочийг сэргээдэг аж.
Т.ЖИГҮҮР /MONGOLNEWS/