Жүжигчин, хөтлөгч, дуучин, хөл бөмбөгийн фанат Т.Бархүү жүжигчний ур чадварын хувьд чамлалттай хэдий ч чамгүй сайн хөтлөгч юм хэмээн үзэгчид түүнийг дүгнэдэг ч үнэлдэг ч.
Нэг хэсэг студи, продакшнууд бие биеэсээ өрсөж, бас илүү гарах гэсэн шиг чанартай, чанаргүй кинонууд хийж байсан үед буюу 2009 онд X ТҮЦ продакшны уран бүтээлчдийн ‘‘Миний хөрш чөтгөр’’ кинонд Т.Бархүү гол дүр бүтээж олны танил болсон билээ.
2004 онд СУИС-ийг төгсөн X ТҮЦ хамтлагийнхаа тайзыг зөөж ажлын гараагаа эхэлсэн, амьдралынхаа ханийг ч эндээс сонгосондоо баяртай явдаг хэмээн хаа ч ам бардам хариулдаг. Тэрээр хамгийн анх ‘‘Сэргээш3’’ мюзиклд дараа нь Надтай гэрлээч МУСК-д туслах дүрд тоглож байжээ. Гэтэл Т.Бархүү тэрнээс өмнө 2006 онд дуучин Сэрчмаагийн ‘‘Үүрд минийх гэж амлаач ’’дууны клипэнд тоглож байсныг нь хүмүүс тэр мэддэггүй аж.
www.shock.mn Б.Ангараг