Дуучин Бритни Спирс одоо Лас-Вегаст тоглож, асар их мөнгө олж байгаа билээ. Тэрбээр энэ амжилтандаа сэтгэл ханахгүй, одоо шинэ төсөл дээр ажиллаж байна. Тачаангуй, тансаг, биед эвтэй дотуур хувцас гаргана гэж Бритни Спирс мэдэгдлээ.
“The Intimate Britney Spears” нэртэй түүний нэрийн дотуур хувцас 9-р сарын 9-нд Нью-Йорк хотод нээлтээ хийнэ. Харин Европт 9-р сарын 26-наас зарагдах аж.
“Бүсгүй хүн бүр дотуур хувцсаа өмсөөд өөртөө итгэлтэй, гоё байгаа гэж мэдрэх ёстой. Би нэрийн брэндээ та бүхэнд үзүүлэх өдрөө тэсэн ядан хүлээж байна. Би болон манай багийнхэн үнэхээр их ажилласан” гэж Бритни ярив.
Дотуур хувцасны наборт ор хөнжлийн даавуу, хөхөвч, унтлагын хувцас, шорт, топ, кимоно багтах юм байна. Америкт 17- 79 долларын үнэтэй зарагдах бөгөөд тусгай интернэт дэлгүүрээс худалдан авч болох аж.