- Давсыг чийг татаж бөөгнөрөхөөс сэргийлэхийн тулд хэдэн ширхэг цагаан будаа хийнэ.
- Хувцсан дээр тогтсон зөөлөн чихэр, шоколадны толбыг давстай усаар угаавал арилна.
- Тунгалаг шилэн сав, болор эдлэлийг ялимгүй цуу, давс хийсэн бүлээн усаар угаавал өнгөө алдах нь бага.
- Хуниастай юбка, өмдийг савантай бүлээн усанд норгосон даавуу (марли) тавьж индүүдвэл хуниасаа хадгалах нь удаан байдаг.
- Нимбэгний шүүсэнд дэвтээсэн буюу угаасан мах халуун өдрүүдэд ч шинэхэн хэвээр байдаг гэнэ.
- Утсан хиамыг хагас минут хэртэй хүйтэн усанд байлгаад хальслахад хальс нь хялбар хуурна.
- Сүүнд элсэн чихэр эсвэл сод хийж буцалгавал витаминлаг чанараа хадгалахын зэрэгцээ гашлах нь бага. Үүнд нэг литр сүүнд нэг цайны халбага элсэн чихэр эсвэл чимх сод хийнэ.
- Хагарсан өндгийг чанахдаа өндөгний хагархайд нимбэгний шүүс түрхэх буюу эсвэл чанах усандаа бага зэрэг уксус хийвэл өндөгний цагаан нь гоожихгүй.
- Чанасан гоймонг амттай болгоё гэвэл шүүснийхээ дараагаар бага зэрэг шарна.
- Арилгасан сармисыг ургамлын тосонд хийвэл хатдаггүй. Сармис шингэсэн тосоо зуушинд хэрэглээд үзээрэй.
- Арилгасан төмсийг бага зэрэг уксустай усанд хийвэл 3-4 өдөр мууддаггүй.
- Зэвэрсэн хутганы зэвийг арилгахын тулд наранцэцгийн тос түрхээд 30 минут байлгасны дараа зүлгүүрээр үрнэ.
- Арьс нь муудсан гутлыг нимбэгний хальсаар арчвал өнгө орно.