Аав ээж нь салж байгааг охиндоо бага мэдрүүлэхээр Кэти Холмс хичээж байгаа гэнэ.
Охиноо өөрөө авч байгаа Кэти охиныхоо нэрийг солих гэж байгаа бөгөөд сүүлийн хоногуудад охиндоо бүр илүү анхаарал тавих болсон юм. Саяхан Нью-Йоркийн Central Park Zoo-г охиныхоо хамт үзсэн Кэти Сури охинтойгоо маш хөгжилтэй байсан аж.
Кэти охиныхоо боловсрол, шашнаас эхлээд бүх асуудлыг өөрөө шийдэх эрхтэй болоод байгаа. Зарим эх сурвалжийн мэдээгээр Кэти гэр бүл салалтаа Том Крузын хуучин эхнэр Николь Кидмантай зөвлөлдсөн гэнэ. Николь Кэтиг дэмжсэн бөгөөд бүсгүйчүүд хэдэн долоо хоногийн турш энэ талаар ярилцсан ажээ.
Info.mn