Залхуу хүргэм ням гаригийн өглөөг ч тэр, сүй тавьсан тэмдэглэлт оройг ч тэр бүсгүй хүний дүрсгүйтлээр хачирлахад ямар амттай гээч. Та онцгой мөчүүдийг хэрхэн ноцоож болохоо дараах нийтлэлээс уншаарай.
Онцгой мөч №1-Түүний төрсөн өдөр
“Төрсөн өдрийн мэнд хүргэе, хонгор минь” гэсэн үгийг яагаад заавал бялуу тавьсан ширээний ард хэлэх ёстой гэж. Түүний цамцыг дангаар нь нөмөрч, зангиаг нь хүзүүндээ углачихаад, нүдийг нь боож, гарыг нь орны ар талтай гавлаад чихэнд нь аяархнаар баярын мэнд хүргэж шивнэвэл ямар вэ?
Онцгой мөч №2-Таны төрсөн өдөр
Энэ өдөр бол тэр чигтээ таных. Тиймээс дэрэн дээр толгойгоо тавин тухтайхан хэвтээд хайртаараа тааламжит ораль секс хийлгэгтүн. Та өнөөдөр орон дотроо хатан хаан нь байх эрхтэй. Дурлалт хархүүдээ чиг баримжаа өгөхийн тулд таашаал авч буй хэсэгтээ тачаангуй хоолойгоор дуугараарай.
Онцгой мөч №3-Гэрлэсний ойн өдөр
Анхны шөнийнхөө очийг дахин асаах өдөр. Орон дээрээ түрүүлгээ харж хэвтээд, эрүүгээ цээжиндээ наан орны хөлний орчимд гайхшран зогсоо хайртыгаа харцаараа сексд уриалан дууд.
Онцгой мөч №4-Бямба гаригийн болзооны үдэш
Юун төлөө маргааш амралтын өдөр билээ? Романтик болзооны дараа бие биедээ улам л хайр хүрч эхлэх тэр үест түүний хүзүүгээр нь тэврээд удаан, янаглангуй үнсэлт бэлэглэ. Гудамжинд тэгж үнсвэл бүр ч сонирхолтой. Гэнэтийн үнсэлт хайртын тань сэрлийг ихэд хөдөлгөж, “шөнийн болзоо”-ндоо яаравчлах болно. Оршил хэсгийг удаан хийгээрэй.
Онцгой мөч №5-Ням гаригийн залхуу хүргэм өглөө
Санамсаргүй юм шиг харагдах ганцхан үйлдлээр түүнийг сэрээмээр байна уу? Таны араас тэврээд унтаж байгаа хайртынхаа “илд”-д өгзгөө хүргэж, нуруугаа хотойлго. Эсвэл дээдэх хөлөө түүний хөлний завсар зугуухнаар шургуул. Ямар мэдрэмж төрөхийг нь төсөөлж байгаа биз.
Онцгой мөч №6-Түүний дэмжиж байсан спортын баг ялахад
Хайртын тань адреналины хэмжээ огцом ихсэх мөчийг бүү алд. Дэмжиж байсан баг нь ялсанд баяр хүргэж үнсэнгээ хоёр хөлөө нуруугаар нь ороогоод халуу шатам хананы секс хийгээрэй. Ташаа хэсгээ өргөж өгөөд, хайртдаа дэмжлэг үзүүлэхээ мартуузай.