Монголын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг топ модель Пүрэвсүрэн сүүлийн жилүүдэд өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулж яваа. “Ларьдмаа” кинонд бүтээсэн дүрээрээ өндөр үнэлгээг авсан бүсгүй маань “Амьдрал-2” киноны зураг авалтаа амжилттай дуусгажээ. Хэзээд сайхан бүсгүй хэмээн үнэлэгдэж ирсэн Пүүжээгийн нүүрний будаггүй, дээл өмсөж, үсээ халимаг болгосон төрх нь олон хүнийг цочролд оруулаад буй бололтой. Ямартай жүжигчин хүний мэргэжил гэж найруулагчийн шаардсан дүрийг байгаагаар нь гаргахад орших учир сайхан бүсгүй Пүүжээгийн шинэхэ бүтээлийг шимтэн сонирхох л үлдлээ.
Эх сурвалж: Seen.mn
- 1
- 2
- 3
- 4
- 5