АНУ-ын Флорида мужийн Майамид байрладаг “The Raleigh” зочид буудалд “Майамигийн усны хувцасны загварын долоо хоног” энэ сарын 18-22-нд болж өндөрлөжээ. Усны хувцас болон амралтын хувцасны загвар зохион бүтээгчдийг нэг дор цуглуулж чаддаг энэхүү загварын шоунд “Gucci”, “Chanel”, “Christian Dior” зэрэг 10 гаруй брэнд шинэ загвараа толилуулсан байна.