Энэ бүсгүйг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сувилагч” хэмээн нэрлэснээс хойш тус шүдний эмнэлэгт хөл тасрахаа больжээ. Тайваний иргэн, 25 настай Нин Чэнь ажил дээрээ зургаа авахуулснаас хойш “Instagram” сүлжээнд алдаршиж, интернэт сенсаци болж байна. Хүмүүс түүний төрөлх үзэсгэлэнг ихэд магтаж болжээ.
Өдгөө Нин “Instargram”-д 30 мянга гаруй дагагчтай бөгөөд магтаал, урмын үг, хайраа илчилсэн үгсээр дүүрэх болжээ. Хөгжилтэй нь эрчүүд Нинтэй уулзахын тулд эрүүл, араандаа ломбо хийлгэх захиалга өгдөг болсон гэнэ. Гэвч энэ сувилагч бүсгүй найз залуутай.
Үүнээс гадна залуусын шохоорхож, үзэсгэлэнт сувилагч нэр хайрласныг тэр шоглонгуй хүлээн авч байна. Тэрээр “Энэ бүхэн миний инээд хүргэж байгаа. Тэд намайг дэлхийн шүдний эмнэлгийн сувилагчдаас хамгийн хөөрхөн нь гэж нэрлэж байгаа нь инээдтэй юм. Гэсэн ч хүмүүс намайг ингэж үнэлж байгаад би баяртай байна. Тэдний хайр талархалд баярлалаа. Надад хийдэг ажил маань таалагддаг. Ялангуяа би шүд цайруулах маш дуртай” гэжээ.