“Оюутнуудын” хэмээн нэгэнтээ дуудуулж явсан ТВ-5 телевизийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Олон авьяаслаг сэтгүүлчийг төрүүлсэн энэ хамт олныг одоо дээрх шиг гоочлох хүн үгүй болсон. Байгуулагдсан цагаасаа л үзэгчдийг залуусын эрч хүчээр байлдан дагуулж, Монголын сэтгүүлзүйд өөрийн гэсэн байр суурь эзэлсэн энэ хамт олныг өдгөө “хосын телевиз” гэж бас нэрлэж болно. Энэ гал голомтоос таван гэр бүл өрх тусгаарласны ууган нь Ч.Манлайбаатарынх. Үдэш бүр цэнхэр дэлгэцээр хойморт тань морилдог Ч.Манлайбаатар, Б.Оюун нарын гэрт зочилж, гэр бүлийн аз жаргалын тухай яриа өрнүүлсэн юм.
-Та хоёр анх бие биенийхээ юунд нь татагдаж дурласан бэ?
Ч.М: Цэнхэр хүрэм, жийнсэн өмд, улаан хүрэн үстэй, нэг тийм хүүхэлдэй шиг охиныг анх харж байснаа одоо ч тодхон са надаг. Анхны хар цаар дурлана гэдэг нь тэр л байх. Эхлээд би Оюунааг ар та лаас нь харсан. Тухайн үед би зураач мэргэжлээрээ ажиллаж байлаа. 1998 онд Дүрс лэх урлагийн дээд сургууль төгсөхдөө л “Эмэг тэй хүний гоо сайхан нүүрэн талдаа байдаггүй. Хаанаас нь ч харсан гоо сайхан байх учиртай” гэсэн бодолтой бол сон юм. Бүсгүйг анх харахад л тийм сайхан мэдрэмж төрүүлсэн болохоор дурлахгүй байхын аргагүй байсан даа.
-Анх хараад л дурласан болохоор эр хүний 13 мэхийг ашиглаж эхэлсэн үү?
Ч.М: Их сонирхолтой. Эхэндээ би ажлаас болж Оюунаад дур гүй байсан. Тухайн үед бид хоёрын мэргэжилд хоо рондоо зохицоод байх юм бараг байгаагүй. Заримдаа “Иймхэн юмыг сурахад юу нь хэцүү байдаг байна аа” гэж бодно. Гэсэн ч араас нь харсан тэр анхны тэр мэдрэмж бүгдийг дийлдэг юм билээ. Нүдээ аниад л төсөөлөхөд яг анх харсан тэр бүсгүй тодхон харагддаг юм.
Б.О: Одоо л жин нэмчихсэнээс биш Манлай их туранхай, өндөр нуруутай, том нүдний шил зүүсэн, ухаантай царайтай, урт хүзүүтэй за луу байсан. Яг үнэндээ, би Ман лайг араасаа нэлээд гүйлгэсэн. Тухайн үед миний сонирхдог хүнээс Манлай арай өөр байсан юм. Эхэндээ нүүр өгдөггүй байсан ч, эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг шиг л юм болсон. Харин нийлсэн хойноо ямар ч зай завсар гарахааргүй гэр бүл болсон доо.
Ч.М: Эмэгтэй хүн аав шигээ, эрэгтэй хүн ээж шигээ хүнд дурладаг гэдэг дээ.
Б.О: Тэгээд дараа нь Манлайг харахаар ерөөсөө л манай аав харагдах болсон. Зан ааш нь ч тэр. Манай аав их хөгжилтэй хүн байсан. Их мэдлэгтэй. Ямар ч сэдвээр чөлөөтэй ярьдаг. Би аавтайгаа ярилцах их дуртай байлаа. Би аавын охин л доо. Сүүлдээ Манлайгийн өм сөөд тайлсан гутлын хэлбэр нь хүртэл аавынх шиг харагддаг болсон.
-Бие биеэ бусадтай харь цуулж давуу талыг нь олж хардаг уу?
Ч.М: Надад өөр бүсгүй харагдаггүй шүү дээ. Хүмүүс “Энэ ямар гоё хүүхэн бэ” гэхэд би тэр эмэгтэйг нь анзаараагүй байдаг. Заримдаа би тийм гоо сайхны мэдрэмжг үй юм болов уу гэж гайхна. Гэхдээ мэдрэмж байх гүй биш байгаа юм. Гоо сайхны таашаалын оргилыг эцэст нь тултал ми ний эхнэр надад мэд рүүл чихсэн болохоор л өөр хэн нэгнийг анзаардаггүй юм билээ.
Б.О: Бид хоёр нэ лээд олон жил хамт ажиллаж амьдарчихлаа. Хоёр өөр ор чинд төрж, өссөн, огт өөр үзэл бодолтой хүмүүс нэг гэр бүл болохоороо эхэндээ яг өөр өөрийнхөөрөө байдаг юм билээ. Эхнэр, нөхөр хоёр яг нэг зүг рүү хардаг болсон цагт л гэр бүл болж байгаа юм. Ажил дээрээ бид хоёр том шилэн хананы наана, цаана суудаг. Цонх тогшиж бие биеэ дуудаад нүдээрээ дохиод л ойлголцчихдог. Нэг байгууллагад ажилладаг уч раас хоногийн 24 цагт үр гэлж хамтдаа. Ажлаа тарж ирээд гэрийн ажлаа хуваагаад хий нэ. Яг адилхан ажил хийж, хоёулаа ядарч ирчихээд эмэгтэй хүн гээд шал угааж, хоол хийх ёсгүй. Манай Манлай энэ тал дээр над шиг л боддог. Мэдээж би гэрийн ажилд эзэгтэй учраас давамгайлна. Одоо бид нэг тийшээ харж, гэр бүлээ өнгөтэй өөд тэй авч явж, үр хүүхдээ сайн сайхан хүн болгохын төлөө амьдарч байна. Үүнээс гадна ажлаа яаж чанартай хийх вэ гэж бодно. Угаасаа бид хоёр ажил цалгардуулдаггүй. Цаг нарийн баримталдаг. Олон жил хамт байхаар бие биедээ уусдаг юм байна. Аашгүй эмэгтэй хүн гэж байхгүй шүү дээ. Хааяа ааш гаргана. Миний аашийг Манлай зөөллөнө. Манай хүн их тайван л даа. Гэтэл одоо бид хоёрын ааш тавь тавин хувиар солигдчихсон. Миний ааш жаахан дарагдаад, тайван байсан Манлай жаахан ааштай болсон. Аль алиныхаа зангаас авдаг л юм байна.
-Арван жил хамт амьдрахдаа ажил дээрээ ч, гэртээ ч үргэлж хамт байгаа нь хоорондоо ойлголцох давуу тал болох уу?
Ч.М: Өглөө босоод хэн нэг нь ажилдаа яваад, өдөр нь бие биеэ санаж, үдэш нь хүлээлттэй уулзана гэдэг сайхан шүү дээ. Энд хайрын сэргэлт яваад байгаа юм. Бид хоёрын хувьд санагалзах, хүлээх гэдэг зүйл байхгүй юм шиг байгаа ч…
Б.О: Гэсэн ч бид хоёр шиг “Сонин юутай” гэж уулздаг хүн байхгүй байх аа.
Ч.М: Мэдэхгүй ээ. Ямар ч гэсэн миний эргэн тойронд л анзаарагддаггүй. Бид хамт ажилдаа очоод, хэсэг хугацаанд ажлаа хийгээд эргээд уулзахдаа “Сонин юу байна” гээд ярьдаг. Тэгэхэд хамт ажилладаг хүмүүс өглөөдөө “Сайн байна уу” гэж мэндлэх нь ховор болж дээ. Харилцааны сайхан соёл байхгүй болчих гээд байгаа юм. Уг нь өглөөдөө мэндлээд байхад юунд харам гэж. Бие биетэйгээ мэндлэх сайхан шүү дээ.
Б.О: Салаад аравхан минут болоод уулзахдаа ч бид их сонинтой уулзана. Ярих сэдэв мундахгүй.
-Хайрыг тордох хэрэгтэй гэдэг шүү дээ. Хэн нэгнийгээ болзоонд урьж, гэнэтийн бэлэг барьдаг уу?
Б.О: Есдүгээр сарын 30-ыг манай хүү гэр бүлийн баяр гэж ойлгодог. Учир нь энэ өдөр анх бэр гуйж байсан юм. Ч.М: Бид гэрлэлтээ албан ёсоор нэлээд хожуу бат луулсан. Тэр өдөр надад онц гой санагддаггүй. Харин эрх чөлөөтэй, дураараа байсан намайг хариуцлагатай болгосон болохоор нь бэр гуйж байсан тэр өдрийг би гэр бүлийн баяр болгосон юм.
-Манлай ах аа, танд эхнэрийнхээ орчуулснаас өөр хүний мэдээг унших ямар байдаг вэ?
Ч.М: Өөр хүний бичсэн мэдээ унших хэцүү. Оюунаагийнхыг бол цээжээрээ мэддэг юм шиг л уншина. 10 жил нэг хүний бичсэн мэдээ уншсан болохоор тийм байхаас яах вэ. Бичлэгийн хэлбэр, хэмнэл нь яг тохирдог юм. Тэгэхдээ Оюунааг ганцхан үсгийн алдаа гаргавал би гацчихдаг. Манай хүн уг нь үг үсгийн алдаа бараг гаргадаггүй. Арван жилийн хугацаанд 10 удаа л тийм алдаа гаргасан гэхэд хилсдэхгүй. Намайг тэгж гацахаар Оюунаа уурладаг юм. Би өөр хүний алдаатай мэдээ уншихдаа засаад л уншчихдаг. Угаасаа алдаатай бичдэгийг нь мэддэг болохоор тэр. Алддаггүй хүнийг алдахаар тэгж гацна аа.
-Ахмад хүмүүс “Анх бид хоёр чемодантай нийлж бай лаа. Тэгээд л энэ амьд ралыг босгосон” гэж ярьдаг. Харин та нарын хувьд
… Ч.М: Чемодан байгаагүй. Бид хоёр цүнхтэй нийлж байсан. Тэгээд анхны цалингаараа индүү, будаа агшаагч авсан нь одоо ч байгаа.
Б.О: Манай хадмууд байрыг маань бэлдээд өгчихсөн. Харин байрандаа хоосон л байсан. Ч.М: Аан тийм, хамгийн анхны өмч маань телевизүүдийн нэгдсэн шинэ жилээр мэдээллийн шилдэг хөтөлбөрөөр шалгарч, шагнуулсан ус буцалгагч юм байна. МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Батбаяр ахаас гардан авч байсан.
Б.О: Тэр ус буцалгагч эвдэрсэн ч, хаяж чаддаггүй юм. Эфирээр гардаг болохоор хувцсаа индүүдэхийн тулд л индүү авсан хэрэг.
Ч.М: Дараагийн авч болох боломжийн үнэтэй нь будаа агшаагч байсан юм.
Б.О: Бас суурин утасны аппарат авсан. Гар утастай болчихсон учраас хэрэг нь гараагүй ээ.
Ч.М: Түүнээс хойш энэ сайхан амьдралыг бүтээгээд л байж байна.
Б.О: Гэхдээ бид хоёр байхгүй байна гэж ярих дургүй. Хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байх шиг сайхан зүйл үгүй. Дутаж байна, байхгүй байна, хүнд байгаа юм бид хоёрт байхгүй байна гэж хэзээ ч боддоггүй. Боломжиндоо тааруулаад л амьдарч байна.
-Танай гэр бүлд тохиолдсон хамгийн том бэрхшээл юу байв, хэрхэн давж туулсан бэ?
Б.О: Аавыгаа алдсан үе хамгийн хүнд байсан. Анх манай Манлайгийн ээж нь “Миний хүү аавынхаа оронд аавтай боллоо” гэж хэлж байсан юм. Манай хүний аав нь эрт бурхан болсон л доо.
Ч.М: Тийм ээ, их баярлаж байсан. Тэгээд удалгүй хадам аав минь өнгөрсөн. Их хэцүү байсан.
Б.О: Хагацал зовлон биш бол хүн ямар ч бэрхшээлийг даваад гарна шүү дээ.
-Бие биеэсээ хэр удаан хугацаагаар холдож үзсэн бэ?
Ч.М: Долоо хоног
Б.О: Афиний олимпийн үеэр 22 хоног байгаагүй шүү дээ.
Ч.М: Оюунаа Афин яваад би гэртээ үлдсэн. Тэгэхэд би гэрийн утасны төлбөрийг 300 мянган төгрөг болтол нь ярьчихсан байсан. 2004 оны 300 мянган төгрөг бол миний цалинг нугалсан төлбөр. Тухайн үед манай ах хамт байсан юм. “Хэн энэ их төлбөр гаргачихав аа” гэхээр нь би дуугүй л байсан. Оюуныг Афинаас ирсний дараа бид тусдаа гарсан юм байна шүү.
-ТВ-5-ыг байгуулагдсан цагаас нь хойш өдийг хүртэл ажиллаж байна. Орчин үед хүмүүс өндөр цалин, нэр хүнд харж ажлаа сольдог болсон. Харин та хоёрыг энэ байгууллагад “уяад” бай гаа зүйл нь юу юм бол?
Ч.М: Энэ бол миний хоёр дахь ажил. Анх Хүүхэлдэйн театрт аавынхаа ажлыг хийж байгаад, ТВ5-д орсон. Дассан хамт олноосоо сална гэдэг тийм амар гэж үү. Үүнээс гадна бид хоёрын духан дээр ТВ-5 гээд тодоос тод “биччихсэн” байгаа.
Б.О: Өөр байгууллагаас санал ирдэг л дээ. Гэхдээ өөр телевизийн эфирээр бид хоёрыг гарвал ТВ-5-ынх гэж ярихаас биш тэр телевизийн хүн гэж бодохгүй. Биднийг үзэгчид нэвтрүүлэгч гэж андуурдаг. Манлай найруулагч, би орчуулагч редактор шүү дээ. Манай телевиз анх байгуулагдсан цагаасаа л үйл явдлын цөмд нь орсон сэтгүүлчдээрээ мэдээгээ хөтлүүлсэн. Энэ тухайн үедээ цоо шинэ зүйл байсан юм.
-Та Ман лай ахын эхнэр болоод л урлагийн гэр бүлийн хүн болчихсон уу. Танай гэр бүлийнхэн ямар ажил алба эрхэлдэг байсан бэ?
Б.О: Манайхан дандаа л сэхээтнүүд. Аав минь гадаадын 5-7 хэлээр чөлөөтэй ярьдаг хүн байсан. Эсперанто хэлээр ч ярина.
Ч.М: Техникийн спортын зууны манлай тамирчин Баатар гэдэг хүн.
Б.О: Аавыг минь дэлхийд танина. Бид хоёр аль аль талынхаа гэр бүлээр бахархдаг. Үүнээс гадна бидний дунд “танайхан, манайхан” гэдэг хэрүүл байдаггүй. Тэгвэл л гэр бүл “уучлаарай” болно. Олгой хагаравч тогоондоо гэдэг байх аа. Сайдаж, муудах ямар ч асуудал тохиолдсон гэрийнхээ хаалганы цаана гаргадаггүй нь бидний эв, найртай удаан амьдралын үндэс юм.
Mongolnews.mn