Эрчүүдийг 7 минут тутамд сексийн тухай боддог гэдэг. Харин бүсгүйчүүд бид өдөрт хэдэн удаа бодож байвал хэвийн бэ гэж үү? Үнэндээ ямар ч хэвийн ба хэвийн бус хэмжүүр гэж байхгүй. Секс хийх хүсэл чинь бусад бүсгүйчүүдийнхээс илүү байгаа эсэх нь тийм ч чухал биш. Гуравхан болзооны дараа өврөө нээчихвэл хэтэрхий “хямдхан” санагдах болов уу гэдэгт ч тэгтлээ их санаа зовох хэрэггүй. Чиний секс чиний аз жаргалын төлөө байна уу, үгүй юу гэдэгт л анхаарах хэрэгтэй.
1. Секс бол гэмт хэрэг биш.
2. Бүх хэлбэр хэмжээ сэрэл хөдөлгөж чаддаг.
3. Эмэгтэй хүн болгонд өөрт нь 100% тохирох байрлал гэж бий.
4. Тэр байрлал цаг хугацаа өнгөрөх тусам яаж ч өөрчлөгдөж болно.
5. Сексээс зөвхөн эрчүүд таашаал авдаггүй. Харилцан нэг нэгнээсээ хайр, таашаалыг мэдэрдэг учраас секс хийлээ гээд чи ашиглуулж байгаа хэрэг биш.
6. Эрчүүд өөлөгчид биш буюу чи ичих хэрэггүй.
7. Секс зөвхөн цэвэр, зөөлөн, тухтай орон дээр үйлдэгдэх ёстой биш.
8. Сексийг улиг болгохгүй байх нь түүний биш өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл гэдгийг ойлго.
9. Хэн ч чамаас илүү эсвэл их сексдэгч биш. Секс хийхэд тоо ямар ч хамаагүй.
10. “Чи юу хүсч байна /яалгамаар байна/?” гэж асуух нь ичгэвтэр зүйл ерөөсөө ч биш. Нөгөө талаар түүний энэ асуултанд хариулах нь чиний өөрийнхөө төлөө хийх нэг том алхам.
11. Оршил аль болох байх ёстой. Үгүй бол чамд ашиглуулаад байгаа мэт мэдрэмж төрнө.
12. Сексийг хийх тусам дуртай болно.
13. Ялангуяа сандралгүйгээр, биеэ барилгүйгээр хийх тусам улам дуртай болно.
14. Секс хийж байхдаа дур тавих болов уу гэж санаа зовох нь дур тавилтыг улам л холдуулах болно. Яагаад гэвэл чи шал өөр зүйл бодоод байна.
15. Төлөвлөсөн секс эмх замбараагүй сексээс илүү амттай.
16. Ихэнх секс кино эсвэл клип дээр гардаг шиг байдаггүй. Тийм байх ч албагүй.
17. Түүнийг унтаж байхад нь оролдох нь санаа зовох зүйл биш. Тэр өөрийг нь дэмий юмнаас болж сэрээлээ гэж хэзээ ч бодохгүй.
18. Хүссэн үедээ хүсэл тачаалаа ил гарга. Тэр чамайг галзуу гэж бодохгүй.
19. Кегелийн дасгал бол “баяр баяслын түлхүүр”. Булчингаа чангал.
20. 69 байрлал чамд таалагдана. Амлая.
21. Сексийн үед өвдөлт мэдрэгдэх нь хэвийн зүйл биш.
22. Үтрээ чинь ямар ч харагддаг байлаа гэсэн тэр бол төгс зүйл.
23. Секс тоглоомууд бол чиний найз болохоос гаж зүйл биш.
24. Секс бол түүний хайраа илэрхийлэх бас нэгэн хэлбэр. Зөвхөн биеийн таашаал авах зүйл гэж бодох хэрэггүй.