Хэн нэгний талаар ганц удаа хараад дүгнэлт өгч болдог аж. Үүнд ердөө л 1-4 минут шаардагддаг байна. Хүний харц, дууны өнгө, хэл яриа, хувцаслалт, гаднах төрх байдал анхны дүгнэлтэд онцгой нөлөөлдөг гэнэ. Анхны уулзалтаар бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн хэн боловч хүний өөдөөс эгцэлж харж чадах нь чухал.
Шударга, чиг зорилготой хүн бусадтай харц тулгарах, тэдний сонжилтоос айдаггүй. Шинэ танилаасаа анхны уулзалтаар онцгой шаардлагагүй бол дараах зүйлийг асуух хэрэггүй аж.
– Гэр бүл, үр хүүхдийнх нь талаар
– Мөнгө төгрөгний боломж
– Эрүүл мэндийн байдал
– Таньдаг хүнийх нь тухай
Хэрэв хүн танаас энэ талаар сонирхоогүй бол та ч гэсэн тухайн сэдвээр өөрөө санаачлан яриа өрнүүлэх хэрэггүй.