Өмнөд Солонгосын “ЕХО” хамтлагийн гишүүн асан Крис Японы модель Коки буюу Мицуки Кимуратай үерхэж байгаа гэх ярианд өртлөө. Аль аль талаас энэ мэдээнд албан ёсны хариу өгөөгүй байна. Тэд Крисийн хамгийн сүүлд 11-р сарын 6-нд шинээр гаргасан “Eternal Love” гэх дууны клипэнд тоглосон бөгөөд Крис түүний талаар “Кокид хүмүүсийн анхаарлыг татах онцгой аура байдаг” хэмээн нэгэн ярилцлагад дурджээ.
Коки 2003 онд төрсөн бөгөөд одоо 16 настай залуу модель юм. Харин Крис 29 настай уран бүтээлч юм.