АНУ-д ажиллаж амьдардаг make up artist Ононтунгалаг K-POP ертөнцөд хүчээ авч буй BTS хамтлагийн шинэ клипэнд хамтран ажиллаж байгаа юм. Тэрээр өөрийнхөө инстаграм хуудаст энэ тухай цухас дурдсан нь эргээд өөртөө балаг авчрав бололтой. Сошиал медиа хурдацтай тархдаг энэ ирэн үед хэдхэн секундын бичлэгээс болж хамтлагийн тухай нууц мэдээлэл задруулсан, гэрээг зөрчсөн гэх мэтээр олон хүнээс сануулга авчээ.
Тэрээр өөрт нь ирсэн дарамт, олон сэтгэгдлээс шалтгаалж инстаграм хаягийнхаа нэрийг өөрчилсөн төдийгүй Монголчууддаа зориулж залруулга хийсэн юм. “Би NDA буюу уран бүтээлчидтэй хийсэн гэрээг огт зөрчсөн зүйл байхгүй, аливаа зүйлийг ялган салгах ухаан бидэнд маш хэрэгтэй байна” гэж бичжээ. Артист бүсгүйд том сургамж болсон гэдгээ ч хэлсэн төдийгүй одоо BTS хамтлагтай хамтарсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Шуурхай.мн