Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрээр “Зөв төрхтэй Монгол эмэгтэйн нүүрийг хажуугийн телерентген зургийн аргаар судалсан байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан аж.
Дашрамд дурьдахад хувийн шүдний эмнэлэгтэй дэд сайд хатагтай ирэх сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн С.Баяр, “М-Си-Эс” группын ТУЗ-ийн гишүүн Л.Энх-Амгалан, “ТВ 5″ телевизийн захирал Д.Сарангэрэл нарын хамт нэр дэвшихээр болсон гэнэ.
Ж.Мөнхбат