“Oсло-2021” ДАШТ-ий 86 кг-д олимп, дэлхийн аварга Хасан Яздани аварга болсон билээ. Тэмцээний дараа түүний инстаграмм хаягийг нэг сая хүн нэмж дагасан байна. Ингэснээр дэлхийн хамгийн олон дагагчтай, чөлөөт бөхийн тамирчин Хасан Яздани болжээ. Түүний инстаграммыг нийт 2.4 сая хүн дагадаг. Чөлөөт бөхийн алдарт аварга Абдулрашид Садулаев 1.3 сая, Жордан Эрнэст Барроуз 766 мянган дагагчтайгаар Язданигийн ард бичигдэж байна.
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин