Дуучин А.Хишигдалай. Анх улаан хацартай хөдөөний охин “Universe best song” наадамд оролцож өвдөг шороодон, дараа жил нь ахин даагаа нэхэж шилдгээр шалгарч байсан нь саяхан. Гэхдээ хүссэндээ үнэнч байвал цаг хугацаанаас үл хамааран амжилтанд хүрдэгийг тэрээр үеийнхэндээ харуулаад авсан адтай нэгэн. Өнгөрсөн хугацаанд гаргасан түүний уран бүтээлээс “чанар” үнэртдэг гэж урлагийн акулууд үнэлдэг юм билээ.
Харин сүүлийн үед уран бүтээлээсээ гадна жүжиглэнэ, загвар үзүүлнэ гээд өөр нэгэн авьяасаа харуулах боллоо. Тэрээр “Сайн уу амьдрал минь 2” кинонд гол дүрийг бүтээсэн бол наадам ойртсон энэ өдрүүдэд үндэсний хувцасны модель болоод амжжээ.
Эх сурвалж: PhotoNews.mn