Германы ажилчин Вольфганг Гренсенс маш сайхан сэтгэлтэй аж. Тэрээр түүний нэг эм хонь нас барахад нялх хургыг нь гэртээ авчирч тэжээжээ. Тэр үед хурга төрөөд 1сар 12 хонож байсан аж. Хүн, хурга хоёрын нөхөрлөлийн түүхийг The Huffington Post-д өгүүлсэн байна.
Фермер эр уг хургыг гэртээ байлган тэжээжээ. Австралийн гурван хоньч нохойтой хамт бөөр, бөөрөө нийлүүлэн амьдардаг бяцхан хурга өөрийгөө тэдэнтэй адил нохой хэмээн төсөөлдөг аж: тэдэнтэй дуртайяа тоглож наадан, хамт зугаалдаг юм байна.
Гренсенс тэжээвэр хургаа Валли хэмээн нэр өгчээ