4 хүний порц
1кг үхрийн цул мах
1ш сонгино
2 амны том халбага масло
1 амны том халбага улаан лоольны паст
2 ш дугуй хирчсэн лууван
1ш үхрийн дөрвөлжин шөл
1/2 литр ус
1/2 литр улаан вино
лаврын навч , давс, перец
ХИЙХ АРГА:
Хоолны том саванд жижиглэн хирчсэн үхрийн махаа масландаа шарна дээрээс нь жижиглэн хирчсэн сонгино луувангаа хийж давс, перецээр амтална тэгээд улаан лоольны пастаа хийж хутгана.Дээрээс нь үхрийн шөл 1/2 литр ус ,1/2 литр улаан виногоо хийж 1 цаг зөөлөн гөл дээр болгоно.Хоолоо болхоос 5минутын өмнө жижиглэн хирчсэн сонгино хийнэ.
Жич: Шөлөө өтгөн болгоё гэвэл устайгаа 50г гурил хутгаж байгаад хийж болно мөн түүнчлэн битүү болгогчинд 15-20 болговол цаг хожно төмсөнд дуртай бол төмс хийгээрэй.