Жастин Биберээс харьцаагаа таслаад Селена Гомес хамгийн шилдэг эмэгтэй болох ажилдаа шамдах болсон байна.
Өдгөө тэрээр Европын улс, орнуудын нийслэлээр явж, өөрийн оролцон тоглосон “Хаврын амралт” киноны нээлтэд оролцож байгаа юм. Тэр болгонд бүсгүй нэг нь нөгөөгөөсөө дутахгүй гоё шинэ даашинзаар гоёж байгаа гэнэ шүү.
Харин төрөлх Холливудад болсон нээлт дээр ирэхдээ дуучин бүсгүй гайхалтай гоёмсог гал улаан өнгийн даашинз өмссөн бөгөөд энэ бүгдийг Селена Биберын атаархал болон харамслыг төрүүлэхийн тулд хийсэн нь тодорхой байлаа. Телевизийн мэдээний шинэ нэвтрүүлгийг үзээд 19 настай дуучин залуу түүнээс салсандаа ихэд харамссан гэнэ.
Селена бүсгүй үнэхээр гайхалтай, гоё харагдаж байжээ. Даашинз нь дэндүү гоё зохиж байсан учраас түүний гоо үзэсгэлэнг улам тодотгож өгсөн аж. “Хаврын амралт” нэртэй кинонд дөрвөн бүсгүйн адал явдлын тухай өгүүлдэг бөгөөд тэд хаврын амралтаараа тансаглахын тулд нэгэн зоогийн газрыг дээрэмдэхийг оролддог тухай инээдмийн кино юм. Шоронд ороод тэд хар тамхи болон зэвсгийн наймаагаар хөлжсөн томоохон гэмт хэрэгтний төлсөн мөнгөөр батлан даалтад гардаг байна. Тэр эрүүгийн гэмт хэрэгтэн бүсгүйчүүдийг суллаж аваад тэднээр бохир ажил хийлгэхээр чармайна.
ЭХ СУРВАЛЖ: МАШ НУУЦ