Таны үс унаад байна уу. Өдөрт 100-150 ширхэг үс унах нь дундаж хэмжээ гэгддэг ч хэтэрхий ихээр унах нь таны эрүүл мэндэд ямар нэгэн зүйл болохгүй байгаагийн илрэл. Үс унах олон шалтгаан бий.
Жишээлбэл: Гэнэтийн сэтгэл зүйн хямрал, цочрол, стрессээс болж үс унах нь бий. Бас хүчтэй халуурсаны дараа ч үс унах тал байдаг.
Мөн чихрийн шижингийн анхны шинж тэмдгүүдийн нэгэнд ч үс уналт мөн ордог. Сүүлийн үед жирэмснээс хамгаалах эм бүсгүйчүүдийн үс уналтын нэг гол шалтгаан болоод байгааг судлаачид мэдэгдэх болоод байна.
Иймээс үс унаж байгаагаа анзаарвал эмчид хандан, шинжилгээ өгч цаад шалтгааныг нь олж мэдээрэй. Харин Д аминдэм үс ургалтыг гайхалтай сайн тэтгэж, үсийг бэхжүүлдэг аж.