Арав гаруй жил хамт амьдарч хоёр ихэр хүүхэдтэй болсон дуучин Je Lo нөхөр Марк Антаниотойгоо буцаж нийлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Өөрийн шинэ найз залуу болох Каспертайгаа усан онгоцоор зугаалж яваад нь хуучин нөхөр нь уурлаж шинэхэн найз бүсгүйтээ болсон. Холливуудын алдартай одуудын дундаас гарч ирсэн хосуудын амьдрал үнэхээр дууссан уу? гэсэн асуултанд фенүүд нь “ энэ бол зүгээр л хэсэг зуурын салалт.Тэд эргээд нийлнэ” хэмээн ярьжээ.
Үнэхээр ч олон жил хамт амьдарсан, хоёр ч хүүхэдтэй хосуудын хувьд энэ нь хэсэг зуурын салалт байж болох л юм. Харин зарим фенүүдийнх нь үзэж байгаагаар бол “Марк Антанио бол шалиг.Түүнээс салсан нь болсон юм. Одоо Je Lo шинэхэн амрагтайгаа аз жаргалтай, сэтгэл хангалуун харагдаж байсан.Тэр ингэх эрхтэй” хэмээн одуудын твиттэр хуудсанд үлдээсэн байна. Тэднийг цаашид дахин буцаж нийлэх үү? нэг мөсөн салах уу? гэдэг нь нууц хэвээрээ л байна.
Б.Урангоо