Эмэгтэйчүүд хэт таргалах нь жирэмсэн үеийн жинтэй нь холбоотой болохыг Шведийн эрдэмтэд баталжээ. Шведийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн хэт таргалалтын төвийн эмч, доктор Ивон Линн 2342 жирэмсэн эмэгтэйг судалж үзээд ийм дүгнэлтэнд хүрчээ.
Судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд жирэмсэн үедээ жирэмслэлтийн өмнөх үеэсээ дунджаар 12 кг-аар жин нь нэмэгддэг байна. Ийм тохиолдолд төрсний дараа хэвийн байдалдаа эргэн ордог, үгүйдээ дунджаар 1.5 кг-аар л илүү болдог аж.
Харин 16 кг-аас илүү нэмэгдсэн тохиолдолд буцаж хэвийн байдалдаа орох нь ховор. Төрөхийн өмнөх жингээсээ дунджаар 5.5 кг илүү болж үлддэг төдийгүй 15 жилийн дараа 17 – 20 кг жин нэмэх нь түгээмэл байдаг байна. Доктор Ивон “Хэрвээ тухайн эмэгтэй хүүхдээ тээх үедээ 16 кг-аас илүү нэмэгдвэл хэт таргалалт хэмээх өвчин тусах бүрэн магадлалтай. Хүүхдээ их хөхүүлээд буцаж турдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Бидний хийсэн судалгаанаас үзвэл хүүхдээ сайн хөхүүлэх нь эхийн жин буурахад онцгой нөлөөгүй байна. Хэрвээ эмэгтэйчүүд хэт таргалалтанд өртөхгүй гэвэл жирэмсэн үедээ, төрсний дараа ч амьдралынхаа хэв маягийг хэт өөрчлөх хэрэггүй юм. Ялангуяа хүүхдээ тээх явцад хооллолтоо өөрчлөх, хөдөлгөөнөө багасгах нь таргалахад их нөлөөлдөг” гэжээ.
Б.Дэжид