1. Уураг-лимоны маск: Нэг ширхэг өндөгний цагааныг шилэн саванд хийж хутгаад 10-20 дусал лимоны шүүс, 2-3 дусал ментолын тос хийж сайтар хольж хутгана. Хутгах явцдаа хагас буюу нэг буюу нэг цайны халбага талькийг каша болтол нь нэмж хийнэ.
Хэрвээ арьс хуурай бол маск тавихын өмнө нүүр хүзүүг тослох хэрэгтэй. Дараа нь маскаа тавиад эвэрч хатаж эхлэнгүүт нь дахиж 2-3 давхарлаж тавина. Ингэснээр арьсанд үзүүлэх үйлчилгээ сайжирна. Их үрчлээтэй, нүхтэй газруудад сайн давхарлан тавина. Маскийг 20-25 минут тавиад авсны дараа халуун компресс тавь. эцэст нь хэд хэдэн удаа хүйтэн компресс тавина.
2. Аарцны маск: 2 цайны халбага шинэ аарцыг цайны хагас халбага зөгийн бал, өндөгний цагаантай хольж хутгаад нүд, уруулыг үлдээж нүүрнийхээ арьсанд түрхэж 20 минут болгоод бүлээн усаар угаа. Дараа нь хүйтэн усаар угаана.