Заавал их мөнгө зарж хөөрхөн, гоё сайхан болно гэвэл та эндүүрч байна. Өдөр бүр ажил, амьдрал бусад асуудлын хажуугаар байгаа боломжоо ашиглан 10аад минут л зарцуулаад хэвшчихвэл сайхан харагдах тун амархан. Дараах аргуудыг туршаад үзээрэй.
-Урьдаас нарийн зүсч бэлтгээд хөргөгчинд хийсэн өргөст хэмхийг нүдэн дээрээ тавьбал нүд чинь маш сайн амрах болно.
-Төмсийг сайтар цэвэрлэж хальслаад үрж нимгэн самбай даавуунд боож нүдэн дээрээ 15-20 мин байлгах нь нүдний эргэн тойронд байгаа үрчлээг арилгах болно.
-Лууванг чанаад нухашлаж дээр нь зөгийн бал нэмэн нүүрэндээ маск тавибал арьс төлжиж залуужина.
-Тараг жүржийн шүүс хоёрыг нүүрэндээ маск тавибал нүүр чинь цэвэрхэн болж арьс сайн амрах болно.
-Гялалзсан сайхан үстэй байхыг хүсвэл сүүнд 2 ширэг өндөг хольж үсэндээ түрхээд хэсэг байлгаад угаагаарай.
-Шампуниа алимны шүүстэй хольж хэрэглэж байвал үс хагтахгүй мөн гялалзсан болдог.
-Хатуу, зузаан эрүүл сайхан хумстай болохыг хүсвэл оливын тос, лимоны шүүс хийсэн бүлээн усанд гараа дүрж байгаарай.