Манай эмэгтэйчүүдэд нэг дутагдал бий. Сэвх, батганы тос, кремийг эрэл сурал болж авчхаад ганц хоёр түрхмэгцээ л үр дүнг нь хүлээдэг. Тэгээд санаанд нь хүрэхгүй болохоор хаячихдаг. Харин ийм үйлчилгээтэй тосыг уйгагүй хэрэглэж байж л үр дүнд хүрнэ.
Цайруулагч тосыг хэрхэн хэрэглэх вэ?
Сэвх арилгах, цайруулах үйлчилгээтэй Болгарын “Ахромин” тос үр дүнгээ сайн өгдөг. Гол төлөв үндэс ургамлын найрлагатай энэ тос нь чанарын хувьд маш сайн. Уйгагүй түрхвэл олдмол бүү хэл төрөлхийн сэвх, нөсөө ч арилна.
Арчилгаа нь маш энгийн. Өглөө нүүрээ цэвэрлээд тосоо түрхэнэ. Орой мөн будаг шунхаа арилгаж, арьсаа цэвэрлэсний дараа “Ахромин” тосоо түрхэнэ.
Ингээд л боллоо. Ийнхүү өдөрт хоёр удаа түрхснээр 14 хоногт анхны үр дүн илэрч эхэлнэ. Нүүрний арьс мэдэгдэхүйц цайрч, сэвх бүдгэрэнэ. Тэгсэн ч тосоо үргэлжлүүлэн түрх. Сарын дараа гэхэд сэвх арилна. Үүний дараа хэсэг завсарлана. Шаардлагатай гэж үзвэл дээрх байдлаар дахин түрхэж болно.
Цайруулагч тосыг хэрэглэх явцад: Бид эм уухдаа эрүүл мэндийн талаас нь гам хэрэглэдэг. Хоол цайгаа тохируулах, даарч хөрөхгүй байх гэх мэтчилэн. Үүнтэй адил нүүрээ арчлах явцад ч тодорхой хэмжээний дэглэм баримтлавал үр дүн нь түргэсч улам сайжрах вий. Сэвхний эсрэг тос түрхсэн хирнээ хурц нар, хүйтэн салхинд хамгаалалтгүй явах, хэт их халуун ногоотой хоол идэх зэрэг нь үр дүнд сөрөг нөлөөтэйг санаарай.