Эмэгтэй хүнийг цүнхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ямар ч тохиолдолд цүүнхээ гээдэггүй нь эмэгтэй хүний бас нэгэн онцлог. Орчин үед цүнх нь эмэгтэй хүний имижийг тодорхойлох нэгэн хүчин зүйл болжээ. Мөн цүнхээр нь эмэгтэй хүний зарим нэг зан чанарын онцлогийг мэдэх боломжтой.
Цүнхээ олон сольдог эмэгтэй
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хувирамтгай хүүхнүүдийн онцлог. Өөрийн үзэл бодол, хамтрагчдаа тууштай, үнэнч байж чаддаггүй. Ийм бүсгүй тааварлашгүй ааш зан гаргах нь бий. Хувийн амьдралдаа эмх цэгц муутай, санаачлагагүй байх нь ажиглагддаг.
Олон халаастай том цүнх
Гэрийн ажилтай эсвэл ажил хэрэгч эмэггэйчүүд ийм цүнхэнд дурлах нь бий. Ийм цүнхэнд дурлагсад аливааг түргэн шуурхай хийх, эрч хүчтэй байхыг эрмэлздэг. Нэг партнёртой байхыг илүүд үздэг. Гэм нь жаахан эмх цэгцгүй байх нь бий. Цүнхэн доторхийг нь ажиглавал тэмдэглэлийн дэвтрээс эхлээд утас, сэмэрсэн оймс ч байж болно. Олон янзын зангүй, хүнд итгэхдээ муу.
Авсаархан жижигхэн цүнх
Нямбай, зарим тохиолдолд яравгардуу зантай мэт харагдаж болно. Гэхдээ тулаад танилцвал их романтик бүсгүйчүүд. Чамин, дэгжин хувцаслах дуртай. Сексийг романтик харилцааны үргэлжлэл төдий үздэг. Хайртай хүнтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй нялуурах дуртай. Хов жив ярих дуртай. Хатагтай шиг биеэ авч явахыг хичээдэг.
Дундаж хэмжээний цүнх
Эрч хүчтэй, дайчин бүсгүйчүүд. Цүнхний өнгө, хэлбэр дүрс тэдэнд төдийлөн чухал биш. Гол нь өөрт таалагдаж байвал болох нь тэр. Мэдрэмж, сэтгэмж сайтай. Сексийн хувьд их чөлөөтэй, ямар нэгэн хүндрэлгүй. Санаачлагыг гартаа авахыг эрхэмлэдэг, жаахан зөрүүд. Гэм нь хайр сэтгэлд үнэнч бус, хөнгөн, өнгөцхөн ханддаг талтай. Амархан уйдамтгай.
Хуучин цүнх
Мөнгөний боломж муутай эмэгтэй хуучин цүнх барьдаг гэж ойлгож болохгүй. Дэгжин хүүхнүүд ч хуучин цүнх барих нь бий. Гол нь тэд цүнхний хийц загварт илүү ач холбогдол өгдөг. Цүнхэнд заавал мөнгө үрэх албагүй гэж үздаг. Аливаад эдийн засгийн хэмнэлт гаргадаг, эрүүл саруул ухаанаар хандаж чаддаг хүүхнүүд ийм сонголт хийх нь бий. Ихэвчлэн сайн эзэгтэй нар байдаг. Партнёр солих дургүй.
Inet.mn