ОХУ-ын алдарт бөх, олимпийн хошой, дэлхийн нэг, Европын гурван удаагийн аварга Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ С.Цэрэнчимэд мөнгө, 53 кг-ын жинд “Хасу Мегастар” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг хүрэл медаль хүртжээ.