Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг компаниудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнгээс үзвэл ”Юнител”, Мобиком компаниудаас нэлээд зөрчил илэрчээ. Тухайлбал Юнител”-ийн таван азтан, таван байр сугалааны азтанууд одоо болтол байрандаа ороогүй байгаа ажээ. Мөн “Мобиком”-ын дараа төлбөрт хэрэглэгчид багцад дагалдан ирэх ярианы хэмжээг минутаар тооцдог боловч ярьсан мэдээлэл төгрөгөөр өгдөг.Ингэснээр “Мобиком”-ын хэрэглэгчид яаж ч хичээгээд хэрэглээгээ хянах боломжгүй байдаг нь илэрчээ. “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” гэгдэх МОБИКОМ гэхэд Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулан, дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт 1 сая хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэж байгаа билээ. Өрсөлдөөний хуулинд харшлах цаашлаад ард иргэдийн хохироож буй “Мобиком” болон “Юнител” корпарацуудад уг зөрчлөө энэ оны эхний улиралд багтаан арилгах, тус бүр 10 сая төгрөгөөр торгуулжээ.
INET.MN