Хайрын дууч хэмээн нэрийдэж бас хүү чамгүй амжилт гаргаж явсан С.Сэрчмаа харь хүний гэргий болж өвөр монголыг зорьсон. Төд удалгүй нөхрөөсөө салсан сураг гарч бяцхан охиноо дагуулан ээж дээрээ ирсэн ч олон нийтээс санаа зовсон уу гэр бүл салаагүй хэмээн мэлзэж байсан ч дуучин бүсгүй яагаад салах болсон шалтгаанаа гэнэ алдан ярьчихсан нь хэвлэлийнхний урт чихэнд хүрчихлээ. Өмсөх зүүх идэх уухаар дутаахгүй учраас хүүхдээ харж халамжит хань байхыг шаардсан учраас хагаралдаж охиноо эцгээс нь салган эх орондоо ирсэн нь энэ. Гэсэн ч салсан даруйдаа эхнэрээ шүүхийн өмнө дуудаж байсан хуншгүй залуу эхнэртэйгээ эвлэрэх санал тавьж бараг л буцаан авч явахаар болсон бололтой. Үр удмыг нь төрүүлсэн эмэгтэй хүн л хойно гэр бүлийн хүмүүст зөрчилдөх зүйл гаралгүй л яахав хэмээн зөөлөрч суугаа гэсэн.
factnews.mn