Өнгөрсөн долоо хоногт Москва хотод “Mercedes-Benz Fashion Week Moscow” загварын долоо хоног болж өнгөрсөн. Тэгвэл уг загварын долоо хоногийн хүрээнд нэгэн ер бусын үзүүлбэр толилуулжээ.
Тодруулбал: Загвар зохион бүтээгч Sabina Gorelik тахир дутуу, тэргэнцэртэй, өсөлтийн дааврын дутагдалтай буюу одой хүмүүст зориулсан хувцас загварын коллекц гаргасан аж. Тэрээр уг хувцас коллекцийг өмсөж танилцуулхаар тайзан дээр тахир дутуу, тэргэнцэртэй, дауны синдром хэмээх хүнд өвчтэй, хараагүй, өсөлтийн дааврын дутагдалтай буюу одой, нуруу нугасны гэмтэлтэй загвар өмсөгчид гарч ирсэн юм. Тэд өөрсдөд нь зориулж тусгайлан гаргаж байгаа хувцас загварын коллекцийг өмсөж танилцуулсан аж. Загварын ийм өвөрмөц үзүүлбэртэй долоо хоног дэлхийд анх удаа зохион байгуулагдаж байгаа нь энэ билээ. Тэрээр загвар зохион бүтээгч Sabina Gorelik хэлэхдээ: “Энэ коллекц нь хөдөлгөөн, боломж хязгаарлагдмал хүмүүст зориулсан. Мөн тэднийг сэтгэл татам харагдуулаад зогсохгүй тав тухтай, биед эвтэйхэн байлгах болно.” хэмээжээ.