Ханхүү Жорж хэдхэн хоногийн өмнө өөрийн гэр бүл болоод хүүхдээ олны өмнө ил гаргасан зургаа цахим ертөнцөд цацсан. Төд удалгүй гэр бүлийн хамт аялахаар болсон. Харин энэ удаадаа Шинэ Зенландад айлчилж байна. Ханхүү Жорж эхнэр Kate Middleton–ын хамт Шинэ Зенландад очоод хамгийн алдартай жимсний дарсны үйлдвэрийг алгасалгүй дайрч гараад өнгөрсөн сурагтай. Тэдэнд энэхүү дарс маш ихээр таалагдсан бөгөөд “дахин ирнэ ээ “ хэмээн хэлээд амжсан ажээ. Тэдний аяллын үйл явц үргэлж дуранд өртөж байдгийн хэрээр цахим ертөнцөд ч зураг нь шуугиулаад байна.