Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна Сочи-2014 өвлийн олимпийн наадмын дараа зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Энэ нь түүний олон мянган фенүүдэд хүнд цохилт болсон юм. Юна зодог тайлахдаа сүүлчийн удаа фенүүдтэйгээ мөсөн талбайд уулзаж гайхалтай шоу зохион байгуулахаа амлаж байсан.
Мөсний хатны “All That Skate-2014” мөсөн шоу энэ сарын 5-нд нээлтээ хийлээ. Шоунд дэлхийн шилдэг уран гулгагчид урилгаар оролцож байгаа аж. Тодруулбал Сочийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртсэн
Казахстаны Денис Тен, мөн тус олимпийн хосын төрлөөс хүрэл медаль хүртсэн ОХУ-ын Татьяна Волосожар, Максим Траньков нарын шилдэг уран гулгагчид оролцож байна. Ким Юна дэлхийн хоёр удаагийн аварга бөгөөд Ванкуверын олимпийн алтан медаль, Сочи олимпийн мөнгөн медальт тамирчин юм.
ХӨДӨЛМӨР