Дуучин Бритни Спирсийг телевизийн продюсер Чарли Эмберсол гэх залуутай болзох болсон талаар барууны хэвлэлүүд шуугиж байна. Энэ шуугианыг намжаах зорилгоор дуучин бүсгүй долоо хоног тутмын “Extra ” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “Чарли бид хоёр болзоод сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн. Миний зүрх хайраар бялхаж байна” гэжээ. Бритни Спирс найз залуу Дэвид Лукадогоос өнгөрсөн наймдугаар сард салсан билээ. Харин продюсер Чарли Эмберсол урьд нь Оросын теннисчин Мария Шараповатай үерхэж байсан юм.
Х.ЭРДЭНЭ
– See more at: http://www.unen.mn/content/42127.shtml?alias=entertainment#sthash.CCIzXbs7.dpuf