Хошин урлагийн дунд үеийнхэнээс хамгийн түрүүнд гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаасан “Х-Түц” продакшны жүжигчин И.Одончимэгийг хамтлагийнхан нь “төгс” эмэгтэй гэдэг юм билээ.
Театр, дэлгэц, хошин урлаг гээд бүхий л төрөлд хүч үзэж байсан тэрээр ямар ч дүр оногдсон тун чадварлаг тоглодог бөгөөд сүүлийн үед хамтлагийнхаа найруулагчаар давхар ажиллах болсон.
Харин жил гаруйн хугацаанд тайзан дээр гараагүй тэрээр төрөөд удаагүй байгаа ч өнгөрсөн сараас эхлэн ажилдаа орсон байна. Их сургууль төгссөн цагаасаа эхлэн өдөр болгон шахуу тайзан дээр гардаг байсан тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд тайзаа ихэд санажээ.
Тэрээр Олон улсын инээдмийн баярын өдөр буюу 4 сарын 1-нд болсон “Хошин урлагийн их наадам”-д оролцсон бөгөөд бэлтгэлийнхээ анхны өдөр СТӨ-ний тайзан дээр гармагцаа баярласандаа уйлж, хамтлагийнханаа багагүй сандаргаад авсан гэнэ лээ.
Н.Хувьзаяа www.secret.mn