“Порту” багийн колумби хагас хамгаалагч Хамес Родригес Аваргуудын лигийн тоглолтод ПСЖ багийн хаалганд гоол оруулаад баяр хөөрөө илэрхийлж байгаа бичлэг Португаль улсад ихээхэн алдаршаад байна.
Тэрхүү бичлэгэн дээр үзэгчдийн дунд нэгэн сүнс бас баярлаж байгаагаар дүрслэгдсэн хэмээн олон хүн үзэж байгаа юм.
Колумби улсад зарим нэг хүмүүс сүнс үргэлж л Родригесын араас мөрдөж байна хэмээн таамаглах болжээ. Шуугиан тарьсан гэрэл зургийг хөлбөмбөгчин өөрөө Facebook дэх өөрийн хуудсан дээрээ байршуулсан аж.
Тэрхүү гэрэл зургийг АР агентлагийн гэрэл зурагчин авчээ. Зургийг ямар нэгэн байдлаар засч янзлаагүй гэнэ.
Wikimon