Оскарын онцгой хувцас загварууд

Оскарын онцгой хувцас загварууд

 

98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадам амжилттай зохион байгуулагдаж, кино урлагийн шилдгүүдийг тодрууллаа. Мэдээж хэрэг ёслолын арга хэмжээ тул оролцогчид хамгийн сайхнаараа хувцасладаг билээ. Тэгвэл "NEWS" агентлагийн "FASHION" буландаа Оскарын улаан хивсний ёслолын хамгийн онцлууштай загваруудаас сонирхоцгооё.


Ренате Рейнсве, Чейз Инфинити зэрэг одод тод өнгийн даашинзаар гоёж, Оскарын улаан хивсэн дээр орчин үеийн хэв маягийг сонголоо. Рейнсве улаан өнгийн мөргүй даашинз өмссөн бол Инфинити цайвар ягаан хөвсгөр загвартай даашинз сонгосон байна. Эдгээр нь загвар нь "Louis Vuitton" брэндийнх байв.

Зарим аодартнууд сонгодог Холливуд хэв маягийг илүүд үзжээ. Роуз Бирн өнгөлөг цэцгэн чимэглэлтэй хар даашинз өмссөн бөгөөд энэ нь "Dior" брэндийн бүтээл байв. Вунми Мосаку цэнхэр ногоон өнгийн гялалзсан даашинз өмсөж, гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх гэж буйгаа зарлажээ. Грэйс Келлиийн хэв маягаас санаа авч, ЖЭсси Бакли ягаан, улаан хосолсон даашинз өмссөн бөгөөд энэ нь "Chanel" брэндийнх байлаа.

Мари Клэйрийн загварын мэдээний ахлах редактор Хали ЛеСавейж хэлэхдээ, энэ жилийн Оскарын улаан хивс өмнөх шагналын ёслолуудаас илүү өнгөлөг байсан гэжээ. Тэрбээр оролцогчид илүү чөлөөтэй сэтгэх болж, улирлын хамгийн том шоуг баярын уур амьсгалтайгаар тэмдэглэж байна гэж үзэж байна.

“KPop Demon Hunters” киноны баг хамт олон ч мөн хүүхэлдэйн киноныхоо өнгөлөг хэв маягийг дагаж, анхаарал татам хувцсаар гоёсон байв. Арден Чо хар өнгийн торон даашинз өмсөж, ногоон торгон алчуураар гоёсон байна.

"CLOUD DANCER"

Өнгөлөг хувцаснуудаас гадна энэ жилийн онцлох өнгө болох үүл мэт өнгө “Cloud Dancer”-аар гоёсон алдартнууд олон байлаа. Цайвар цагаан даашинзтай жүжигчид улаан хивсэн дээр гялалзаж байснаас гадна энэ өнгөөр гоёсон алдартнууд Оскарын шагналыг түүж байна гэх яриа ч гараад амжсан юм.

Гвинет Пэлтроу "Giorgio Armani Privé" брэндийн цагаан торгон оосоргүй даашинзаараа минималист, тачаангуй дүр төрхийг бүрдүүлсэн байв. Тимоти Чаламет цагаан өнгийн "Givenchy" костюмаа цагаан цамц, зангиа, гуталтайгаар хослуулж, жигд хэв маягийг харуулсан. Тэрбээр мөн өөрийн хувцаслалтаа бөгж, нарны шилээр чимэглэсэн. "Тимоти Оскарын шагнал гардуулах кампанит ажлынхаа туршид ‘Marty Supreme’ кинонд тоглосон дүрээ сурталчлахын тулд загварыг үнэхээр ашигласан" гэж Хайн үзэж байна.

ӨДТЭЙ ЗАГВАРУУД

Улаан хивсэн дээрх даашинзууд тансаг материал, бүтцээс гадна өдөөр чимэглэсэн нь онцлог байв. Деми Мур ногоон өнгийн бүрэн өдтэй даашинз өмсөж, олны анхаарлыг татжээ. Педро Паскаль өдтэй зүүлт, чимэглэл сонгосон. Харин Теяна Тейлор хар, цагаан өнгийн өдтэй даашинз өмссөн бол Хали ЛеСавейжийн хувцаслалт хамгийн их харц булаасан нь гэж олон нийт үзэж байна. Мөн Николь Кидман цайвар өнгийн өдтэй даашинзаар гоёсон байв.

ЭРЧҮҮДИЙН ХЭВ МАЯГ

Эмэгтэйчүүд тод өнгөөр гоёсон бол эрчүүд уламжлалт хар хослолоос өөр хэв маяг сонгожээ. Шабузи орчин үеийн хэв маягтай хар хослол өмсөж, сувдан чимэглэлээр гоёсон байна. Майкл Б. Жордан алтан гинжтэй хослол өмссөн бол Майлс Катон нил ягаан өнгийн бүрэн хослолоор ялгарчээ.

"GQ"-ийн дэлхийн загварын сурвалжлагч Самуэл Хайн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд залуу эрэгтэй жүжигчид уламжлалт смокингийг дизайнерын шинэ хэв маягтай хослуулж эхэлсэн гэжээ.

Харин Райан Куглер болон Жэйкоб Элорди нар уламжлалт зангиатай хослол өмссөн цөөн хүмүүсийн нэг байв.

 

https://news.mn/r/2855274/

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан