Нийгмийн эрүүл мэндийн сургууль 70 жилийн ойгоо тэмдэглэж байна


Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний болон АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойг энэ сарын 12-13-нд тэмдэглэх аж.
Тус сургуулийн үндэс 1956 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетэд Эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхим байгуулагдсанаар тавигджээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд 99 удаагийн төгсөлтөөр 3000 гаруй нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэсэн байна.
Ойн баярын хурал арваннэгдүгээр сарын 12-нд АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд болох бол маргааш нь буюу 13-нд Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдана.
Олон улсын хуралд Монгол, АНУ, Канад, Их Британийн эрдэмтэн, судлаачид оролцож, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөцийн хөгжил, тусламж үйлчилгээний олон улсын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлэх юм. Мөн ойн хүрээнд сургуулийн түүх, судалгааны бүтээлийн гурван боть, шинэ сурах бичиг болон баримтат киноны нээлт хийхээр төлөвлөжээ.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан