МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

 

105 жилийн түүхэн замналтай улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам 300 мянга гаруй гишүүнчлэлтэй том нам. Тус намын анхан шат болон дэргэдэх байгууллагад ажиллаж, намынхаа үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн жирийн гишүүдийнхээ санал бодол, хүсэл зоригийг нэгтгэн намын бодлого шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх нь намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чухал үндэс юм.
Энэхүү зорилгын хүрээнд намын жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсох, эрх ашгийг нь хамгаалах, тэдний санал санаачилгыг намын бодлого шийдвэрт тусгуулах, идэвхи оролцоог нь нэмэгдүүлэх, эв нэгдлийг нь хангуулах чиглэлээр ажиллахаар Монгол Ардын Намын Гишүүд, дэмжигчдийн холбоо 2018 онд байгуулагдсан түүхтэй.
Тус холбоо нь анхан шатны жирийн гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг нэгтгэх, тэдний оролцоог бодитой нэмэгдүүлэх, намын дотоод ардчилал, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.
Холбооны Удирдах зөвлөлөөс зарим удирдлагын бүрэлдэхүүнээ шинэчилж, улс төр судлаач Н.Амартүвшинг тус Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.
Н.Амартүвшин нь ХААИС-ийг Инженер-механикч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн чиглэлээр суралцан улмаар МУИС-д Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Отгонтэнгэр их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байна.
Түүний ажлын гараа дөрөвдэхь засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн салбараас эхэлсэн бөгөөд 2010-2012 онд ZASAG.MN мэдээллийн сайтыг, 2012-2016 онд ТӨР.МН мэдээллийн агентлагийг тус тус үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан туршлагатай.Төр, нийгмийн харилцаа, улс төрийн мэдээлэл, олон нийтийн харилцааны салбарт хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан 2016-2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, 2018-2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.
Мөн 2017 оноос Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2020-2023 онд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хэлтсийн дарга, 2021-2022 онд Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байв.
Улс төрийн салбарт тэрээр 2024-2025 онд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны орон тооны дэд даргаар ажиллаж, 2025 оноос одоог хүртэл тус хорооны орон тооны бус дэд даргын үүргийг гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Ардын Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцож байсан улс төрийн туршлагатай.
Юутай ч Ардын нам дотроо түжигнэлдэж буй энэ үед МАН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо хөдөлгөөнд орж эхэллээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан