Ираны дуучин хижаб өмсөөгүйн улмаас ташуурдуулж шийтгүүлжээ

Ираны дуучин хижаб өмсөөгүйн улмаас ташуурдуулж шийтгүүлжээ

 

Ираны дуучин Парастоо Ахмади болон түүний продакшн багийн дөрвөн гишүүн цахим орчинд садар самуун, ёс суртахуунгүй агуулга бүтээж, нийтлэх замаар олон нийтийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэргээр хүн тус бүр 74 удаа ташуурдуулж шийтгүүлжээ. Мөн тэднийг урлаг, хөгжмийн үйл ажиллагаа эрхлэх, хилээр гарахыг хоёр жилээр хориглосон байна.

Дуучин Парастоо Ахмади 2024 оны арванхоёрдугаар сард нийслэл Тегеранд эрэгтэй уран бүтээлчидтэй зэрэгцэн хижаб өмсөлгүй уран бүтээлээ толилуулжээ. Тухайн үеийн бичлэг нь "YouTube" платформд нийтлэгдсэнээс энэ хэрэг эхтэй.

Ташуураар занчих нь хүнийг тамласан, олон улсын хууль эрх зүйг зөрчсөн үйлдэл гэдгийг барууны засгийн газрууд болон хүний эрхийн байгууллагууд хэлж буй юм. Харин Иран улс энэ буруутгалыг няцааж, барууны орнууд өөрсдийнхөө хүний эрхийн асуудалд л анхаарлаа хандуул гэсэн байр суурийг илэрхийлжээ.

22 настай Махса Амини бүсгүй хижаб зүүгээгүйн улмаас цагдаад баривчлагдаж, улмаар амиа алдсан хэрэг 2022 онд гарсан. Энэ хэргээс болж иргэдийн жагсаал цуглаан хурцадмал байдалд хүрсэн бөгөөд тэр цаг үеэс хойш дүрэм зөрчигсөд ч үе үе гарч ирэх болжээ. Мөн дүрэм журмын хэрэгжилтийг хангах ажил ч улам бүр сонгомол хэлбэртэй болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дүрэм зөрчсөн хүмүүсийг шийтгэх тогтсон нэг шийтгэл байгаа гэхээсээ илүү ижил тэгш бус янз бүрийн арга хэлбэрийг сонгож хэрэгжүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан