2013 онд “Thor 2: The Kingdom of Darkness” кинонд тоглосон жүжигчин Жейми Александр (Jamie Alexander) киноны нээлт дээр задгай хар даашинз өмсөн ирсэн нь тухай үед олны анхаарлыг хамгийн их татаж байсан юм.
Түүнчлэн энэ оны “Оскар”-ын 87 дахь удаагийн ёслолын дараах үдэшлэгт Криштиану Роналдогийн экс найз бүсгүй, “Victoria”s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг Ирина Шейк хар торон даашинзаар гангарсан мөн л олны анхаарлыг татаж байсан.
Мэдээж энэ гайхалтай даашинзыг харсан хэн бүхэн л “Ямар сайхан даашинз вэ” хэмээн дуу алдаж байсан биз ээ. Магадгүй гоёлын даашинзныхаа тоог нэгээр нэмнэ хэмээн бодож байсан хүүхнүүд ч цөөнгүй биз. Тэгвэл уг даашинзыг онлайнаар худалдан авч болохгүй бололтой. Учир нь иймэрхүү торон задгай даашинзыг хүн бүхний биед тохиоруулан урлана гэдэг боломжгүй зүйл гэдгийг доорх зурагнаас хараарай. Хамгийн сайхан даашинз хамаг юмыг тань дэлгэж мэдэх юм шүү.