Залуу дуучин Б.Баярцэцэгийг сонсогчид нь даруухан, чимээгүй уран бүтээлч хэмээн тодорхойлдог. Түүний төрсөн өдөр эр цэргийн баярын өдөр тохиодог аж.
Харин дуучин бүсгүйн аав нь “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу гуравдугаар сарын 8-нд мэндэлжээ. Тэрбээр аавтайгаа “Хоёулаа төрсөн өдрөө сольчих юмсан” хэмээн наргидаг тухайгаа найзууддаа хуучилжээ.
Б.Баярцэцэг төрсөн өдрөөрөө өөрөө баярлахаас гадна аав, найз залуугаа хэзээ ч мартахааргүй сайхан баярлуулж чаддаг гэнэ. Тэрбээр уран бүтээлдээ ханцуй шамлан ороод ойрын үед хөл хүнд болохыг хүсэхгүй байгаа сурагтай.