Өнөөдөр олон эмэгтэй Ким Кардашьянтай адилхан болохыг хүсч байгаа. Түүний том өгзөг, хөх тэдний хувьд үнэхээр төгс сайхан мэт санагддаг биз ээ.
Канье Уэстийн эхнэр тэрбээр алдарт сэтгүүлүүдийн нүүрийг чимж, биеийнхээ онцлогийг тодосгосон задгай хувцсаар гоёж, нүцгэн биеэ харуулахаас огтхон ч ичдэггүй.
Кардашьяны нэр хүнд ийм өндөр учраас түүнийг гоо сайхны дээд тэнгэр гэх нь холгүй байдаг. Гэвч Австралид бол түүнийг бус, өөр алдартныг төгс бие хаатай гэж үзжээ.
“Evolution and Human Behaviour” сэтгүүл Сидней дэх Шинэ Өмнөд Уэльсийн их сургуультай хамтарч 60 мянган хүнийг хамарсан санал асуулга явуулсан байна. Уг санал асуулгаар ихэнх хүмүүс Тэйлор Свифтийг хамгийн төгс биетэй гэжээ. Судалгаанд оролцогсдод дэлхий дахинаа алдартай хүмүүсээр жишээ татан эмэгтэй хүний мянга орчим төрлийн биеийн галбирыг үзүүлсэн байна.
Тэгтэл намхан нуруу, том хөх, өгзөг нь үнэндээ орчин үеийн эрчүүд, эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцдэггүй байна. Харин өндөр, урт, шулуун хөлтэй, нарийхан бэлхүүс, тийм ч том биш хөхтэй хүүхнүүд хамгийн сайханд тооцогджээ. Энэ нь яг л Тэйлор Свифтийн биеийн галбир гэсэн үг юм.
Харин таны хувьд Ким Кардашьян, Тэйлор Свифт хоёрын аль нь илүү гоё биетэй вэ.