Урлагийн карьериа тун даруухан эхэлсэн ч, сүүлийн жилүүдэд нэлээд дуулиантай амьдрах болсон жүжигчин Золоо Инээдмийн баярын хамгийн тачаангуй бүсгүйгээр тодорлоо. Учир нь түүний өмссөн тачаангуй хар даашинз үзэгчид болон загварын мэргэжилтнүүдээс онцсайн гэсэн үнэлгээ авсан юм.
Тэрбээр Сэлли, Нямбаа хоёрын зохиосон партин дээр өнгөлөг цагаан даашинзаар гоёсон нь олны харцыг булааж, магтаалын үгсээр чихээ мялаасан. Тэгвэл өчигдөр болсон “Анчид” уран сайхны киноны нээлтэн дээр тэрбээр тачаангуй хар даашинзаар гангарч, өмнөх “амжилт”-аа бататгав.
Энэ янзаараа жүжигчин Золоогийн сонгодог гоёлуудын рекордыг эвдэх хүн одоохондоо монголоос гарахгүй нь бололтой.
www.mnews.mn