Орчин үед хүнийг танин мэдэхийн тулд олон аргаар шинжих болсон. Үүний нэг нь хүнийг явдлаар нь буюу алхаагаар нь шинжих юм. Иймд та доорх сонжоогоор ойр дотныхоо хэн нэгнийг сонжоод үзээрэй. Ямар ч байсан тухайн хүний талаар мэдлэгийг тань нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Том том алхдаг хүмүүс үгэнд оромтгой
Ингэж алхдаг хүмүүс голдуу цайлган сэтгэлтэй боловч маш яхир байдаг. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэн чинь том том алхалдаг бол тэдний “судсыг” барихад амархан гэж хэлмээр байна. Тэд хүний үгэнд оромтгой. Түүнийгээ нуух гэж хичээдэг ч амжилтад хүрдэггүй. Албан тушаалд төдийлөн сонирхолтой биш боловч нэг л мэдэхэд өндөрлөгт хүрсэн байдаг. Эс бөгөөс бүр шаварт унах нь ч бий. Ийм алхаатай хүмүүст археологич, техникч, олон нийтийн харилцааны мэргэжил илүү тохиромжтой. Харин том алхдаг эмэгтэйчүүд эр нөхрөө жинхэнэ жаргаагч байж чаддаг.
Ойр ойрхон алхдаг хүмүүс
Ойр ойрхон алхдаг хүмүүс итгэсэн хүндээ маш үнэнч ханддаг. Харин тэдний итгэлийг нь авсан хүн нь түүнийг нэг л удаа гомдоовол хэзээ ч өршөөдөггүй насан туршийн “өстөн” болдог. Дотуур тамиртай боловч жижигхэн зүйлд бүдэрдэг гэмтэй. Тэд нас ахих тусам жинхэнэ “чоно” болж хувирдаг. Ийм хүмүүс үр хүүхдээ эрхлүүлдэг ч эцэст нь тэднийхээ “боол” болох нь элбэг байдаг. Харин эрчүүдийн хувьд хайр халамж буцалж байдаг боловч түүнийгээ төдийдөн ил гаргадаггүй. Ойрхон гишгэдэлтэнгүүдэд багш, инженер, нисэгчийн мэргэжил тохиромжтой.
Гутлаа ханзартал гүйдэг хүмүүс
Үргэлж л гүйх шахам явдаг буюу гутлаа ханзартал гүйдэг хүмүүс тусархаг цайлган сэтгэлтэй. Хэнийг ч уучилж чадах уужим сэтгэлтэй, Тэд хүний төлөө төрсөн мэт байдаг. Иймээс ч амьдралдаа алдах нь элбэг. Энэхүү бурхнаас заяасан унаган төрөлх зан аашийг нь хүмүүс эвдэх болгонд жинхэнэ “хашир” хэмээх гуншингийн үүр болдог байна. Гүйх шахам явдаг эрчүүдэд сексийн гайхамшигтай чадвар оршдог бөгөөд тэд урт насалдаг. Уурхайчин, хөгжимчин, худалдааны ажилтны мэргэжил илүү тохиромжтой. Оюуны асар их нөөцтэй тэд яаруу зангаасаа болж энэ чадвараа бүрэн ашигладаггүй.
Өвдгөө хавирч явдаг бол
Таны найз тань өвдгөө хавирч явдаг бол цоглог найзархаг хүн юм. байна. Гэвч тэд үргэлж алддаг. Энэ үйлдэл нь санамсаргүйгээр найзыгаа юмуу ойр дотныхоо хүнийг ангал руу түлхэхэд хүргэдэг. Тэдний зан чанарыг нээж чадсан хүн л найз нь болж чаддаг. Эрчүүдийн хувьд өөртөө итгэлгүй, илүү үгэнд дуртай. Бэлгийн олон хавьтагчтай байхыг юман чинээ боддоггүй. Итгэсэн хүндээ өврөө нээхээс ч буцахгүй энэ төрлийн эмэгтэйчүүд ил хэрнээ нууцлаг төрхтэй. Хүнд амархан гомддог ч дорхноо мартчихдаг гэмтэй. Ихэмсэг байхыг боддог боловч нэг л мэдэхэд ангалзаад сууж байдаг. Ихэнх нь бүжигчин, жолооч, эмийн санч болдог.
“Алцаганаж” явдаг бол
Гадаад төрхөөрөө пээдгэр харагддаг ч дотоод ертөнц нь өчүүхэн хүмүүс. Амархан уурлаж, гомддог бөгөөд санхүүгийн хувьд “хадам ээж” л гэсэн үг. Барагтай хүнд мөнгө зээлээд байдаггүй, Эрчүүдийн хувьд хүүхнүүдийг оймс солих шигээ санадаг боловч секс хийхийн тулд шалдаа буутлаа бууж өгдөг. Харин дараа нь шал өөр эмэгтэйг хайж эхэлнэ. Ихэнх нь царайлаг байдаг бөгөөд загвар зохион бутээгч, тамирчин, үсчний мэргэжил эдгээр хүмүүст тохиромжтой.
Бөгсөө “хаялж” явдаг хүмүүс мөнгө харахаараа сэргэдэг
Аальгүйчүүдийн гол төлөөлөгч тэд маш авьяаслаг байдаг. Хамгийн онцгүй зан нь мөнгө харахаараа сэргэдэг бөгөөд энэ үедээ хүн алахаас буцдаггүй. Нэр төрд дуртай тэд үнэн голоосоо хайрлана гэдгийг мэддэггүй амиа бодогчид. Тэдний хүн таних чадвар төдийлөн сайн биш боловч азтай. Дуучин, сэтгүүлч, зураач, цэргийн мэргэжил илүү тохиромжтой.