Залуу жүжигчин 24 настай Кристен Стюарт дэлхийн хамгийн алдартай хувцас загварын брэнд болох “Шанель”-н шинэ нүүр царай болж хавар-зуны коллекцид оролцохоор болсон ба гоёл чимэглэл, нүдний шил сурталчлах юм. Өмнө нь 2013 онд Далласт болсон Шанелийн Chanel Métiers d’Art танилцуулах шоуны үеэр кантри загварын жинсны хослол өмсөж байсан бол энэ удаад илүү классик загварыг илүүд үзэж байгаа гэнэ.