Бидэнд үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй зэвсэг байдгыг та мэдэх үү. Хүссэн үедээ хэзээ ч хэрэглэж болох шидэт зэвсэг бол инээмсэглэл.
Инээмсэглэлийн хамгийн чухал гурван ач холбогдлыг нэрлэж байна.
БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН
Та дулаахан инээмсэглэлийг хараад л тайвширлыг мэдэрдэг шиг таны инээмсэглэл ч мөн адил бусдад ийм сэтгэгдлийг төрүүлдэг.
Яагаад гэхээр инээмсэглэл нь хүмүүст “Бүх зүйл хэвийн байгаа” гэх сэтгэлийг төрүүлдэг ажээ. Бид инээмсэглэснээр бодож байснаас ч олон зүйлийг нааштайгаар шийдвэрлэж чадна гэдэгт та итгээрэй.
Хамгийн гол нь инээмсэглэл нь харилцааны зузаан ханыг эвдэж чааддаг байна.
Цаашлаад өөртөө гутрах байдлыг арилгаад зогсохгүй, бардам сэтгэл, өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг.
ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ҮРГЭЛЖ ИНЭЭМСЭГЛЭ
Япон,Америк зэрэг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэгт инээмсэглэлийн тасаг гэж байдаг гэсэн шүү.
Инээмсэглэлийн ач тусыг мэддэг хүмүүс баяр баясгалантай байхын дээр стресс гэж зүйлийг мэддэгүй гэсэн. Стрессгүй тайван амьдрах нь мэдээж аз жаргалтай, урт удаан амьдрахын үндэс шүү дээ.
САЙХНЫГ ХҮСВЭЛ ИНЭЭМСЭГЛЭ
Аз жаргал таныг өөрөө дагах болно.
Инээмсэглэл таньд гоо үзэсгэлэнг бэлэглэдэг гэдэгт та итгээрэй. Таньд байгалиас заяасан хосгүй үнэт зүйл бол инээмсэглэл юм.
Инээмсэгэлээс үүдэлтэй хамар, уруул, нүд хавийн бяцхан үрчлээсүүд хүний нүдэнд тийм ч тод тусдаггүй гэнэ.
Яагаад гэхээр инээмсэглэл далдалж чаддаг болохоор тэр.
Тиймээс та өөртөө байгаа үнэгүй, хамгийн шитэт зүйлээрээ бусдад эерэг сэтгэлийг төрүүлж, баяр баясгаланг түгээж яваарай. Өнөөдрөөс эхлээд хөмсөг зангидхаа больж, нүүрэндээ нүдэндээ гэрэл цацруулан инээмсэглэж явахыг таньд зөвлөе.