Дарс бол Бурхадын уудаг цэцгийн бал. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний бөгөөд хамгийн тансаг хагас хатуу төрлийн ундаа бол дарс юм. Бүтэн өдрийн эцэст хундага дарс уух шиг сайхан зүйл байхгүй байх. Энэхүү ундаа нь цусны судсыг өргөсгөж, бие амрахад тусалдаг. Өдөр бүр нэг хундага дарс уух нь амьдралын энергийг нөхөж, эрүүл байх үндэс болно. Биеийг дархлааг сайжруулж, жин хасахад тусалдаг гэх мэт биеийн болон сэтгэл санааны хувьд ч сайн талтай. Мөн ой тогтоолтыг сайжруулж, өөдрөг болгодог байна.
Дарсыг бие махбодид эрч хүч өгөх “халуун бүлээн цус” гэж эртнээс эрхэмлэн дээдэлж, барууны сурвалжит дээдсүүд хүртдэг байжээ. Улаан дарс хэрэглэх нь эрүүл мэнд сайжруулж, урт наслахад эерэг нөлөө үзүүлдэг гэж сүүлийн үеийн шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа. Судлаачдын үзэж байгаагаар улаан дарсанд флавонойдс гэх бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний биеийн дархлалын системийг сайжруулж, улмаар элдэв янзын өвчнийг эсэргүүцэх чадвартай болгодог гэнэ. Ялангуяа улаан дарсыг өдөр болгон хэрэглэдэг хүн хорт хавдар болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдаг гэжээ.
Харин Та хайртай бүсгүйдээ, ээждээ өгөх дарсаа сонгож амжсан уу. Танд Итали алдарт дарснуудаас сонголтоо хийхийг санал болгож байна.
“Халиун төгөл” ХХК нь 2013 оноос дарсны эх орон гэгддэг Итали улсын
- Tuscany мужийн – Cecchi
- Emilia Romagna мужийн Campana
- Veneto мужийн Cantina di Soave, Boggera
- Piamonte мужийн Toso, Bassoli
- Viento мужийн Elana walch
- Friuli мужийн Cormons үйлдвэрийн гээд нийт 46 нэр төрлийн дарс,
- Russo компаний Limoncello 5-н төрлийн ликор
- Францын алдарт Armand de Brignac-ийн тансаг шампанск болох Cattier brut Saphir зэргийг оруулж ирж байгаа сайхан мэдээ байна.
Эдгээр дарснууд маш гоёмсог савалгаа болон шилээрээ алдартай төдийгүй амт чанараараа дэлхийн хаана ч өндөрт үнэлэгддэг бөгөөд энгийн дарс болон оргилуун дарсны албан ёсны эрхтэйгээр монголын зах зээлд худалдаалагдаж байна.
Танд дарсны талаар зарим мэдээллийг хүргэж байна.
Дарс гэж юу вэ?
Дарс нь усан үзмийн шүүснээс гаргаж авдаг цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм.
Усан үзмийг удаан хугацаанд эсгэх замаар гарган авдаг бөгөөд дэлхийд 3500 гаруй төрлийн усан үзмийг дарсны үйлдвэрлэлд ашигладаг байна.
Дарсанд жимс, жимсгэнд байдаг тэжээлийн болон биологийн үнэт бодисууд, ялангуяа витамин, эрдсүүд ихээр агуулагдахаас гадна шүүсийг эсгэж боловсруулахад хүний биед ач холбогдолтой төрөл бүрийн нэгдлүүд үүсдэгээрээ ач холбогдолтой төрөл бүрийн нэгдлүүд үүсдэгээрээ онцлогтой.
Дарсны ач холбогдол
Эрүүл мэндэд хамгийн ашигтай спиртлэг ундааг нэрлэхэд дээд зэргийн чанартай улаан дарс шалгарчээ. Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжих ба хамгаалах, хөгшрөлтийг бууруулах, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж үздэг байна. Сүүлийн үед Азийн орнууд дарсны үнэ цэнийг мэдэрч өргөнөөр хэрэглэх болсон.
“Халиун төгөл” ХХК нь худалдан авагч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн, чанартай, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг өөрийн зах зээлд нийлүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна.
Эрүүл зохистой хэрэглээг бий болгож, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор Хан-уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандийн гудамж Galaxy tower-ийн 1-р давхарт LA TOSCANA виноны нэрийн дэлгүүрийг нээн ажиллуулж байна.
Борлуулалтын албаны утас : 9999-3224, 9999-7500
Мөн түүнчлэн бөөний худалдааны төвүүд, сүлжээ дэлгүүр болон супермаркет, баар ресторан, хөдөө орон нутаг гэх мэт газруудаар түгээлтийн аюулгүй байдлыг ханган, түргэн шуурхай хүргэж, хамтран ажиллаж байна.
https://www.facebook.com/ItalianAmtlagDars?ref=aymt_homepage_panel
Д.Золзаяа
mongolcom.mn